Түүхэн товчоо

Сүхбаатар аймгийн Уулбаян сум нь 1640 онд Халхын анхны Богд Өндөр гэгээн Занабазарын “Их шавь” гэх томоохон нэгжид багтсанаас хойш эдүгээ 379 жилийн түүхийн нүүрийг үзсэн Монголын анхны хошуу сумын нэг билээ. 1924 онд “Уулбаянмөнх хошуу” нэртэйгээр байгуулагдаж 1925 онд “Баянмөнх уулын хошуу байгуулах тухай” албан ёсны шийдвэр нь /55-р тогтоол/ гарчээ. 1927 онд “Хан хэнтий уулын аймгийн Уулбаянмөнх уулын хошуу” нь татан буугдаж, 1931 оноос Хэнтий аймгийн харьяанд орон, 1942 онд “Жавхлант шарга” аймаг буюу одоогийн Сүхбаатар аймаг байгуулагдсан цагаас эхлэн “Уулбаян сум” хэмээн нэрлэгджээ.   Уулбаян сум нь далайн түвшнээс дээш 1120 метр-т оршдог. Хэрлэн голын өмнөд Баруун-Уртын нам уулсын тойрогт багтдаг. 494.7 мян.хавтгай дөрвөлжин км нутагтай, хилийн зурвас нь 292 км үргэлжилдэг. Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Мөнххаан, Сүхбаатар сумдтай хиллэж, Улаанбаатар хотоос 500 км, Аймгийн төвөөс 80 км-ийн зайд оршдог. Газар нутгийн хувьд бэсрэг уулс ихтэй, ашигт малтмалын орд,  нөөц нилээдгүй байдаг. /жонш, цайр, хар тугалга, газрын тосны илэрц гэх мэт/. Бэлчээрийн талбай 491.8 мян га, суурин газар 1175 га, зам шугам сүлжээ 982 га, усан сан бүхий газар 1054 га, тусгай хэрэгцээний газар 4.1 га тус тус эзэлдэг.   Сүхбаатар аймгийн Уулбаян сум нь Баян-1-р, Жаргалант – 2-р, Тэгш – 3-р, Жавхлант – 4-р, Дэлгэр – 5-р нийт багтай, газар нутгийн хувьд намхан гүвээ, толгод, чулуурхаг хөрстэй говь зонхилно. 494.5 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай үүнээс малын бэлчээр 491843.9 мянган га, суурин газар 1175 га, зам шугам сүлжээний 382 га, усан сан бүхий газар 1054 га.

Сумын хилийн зурвас нь 292 км үргэлжилдэг, Хойд талаараа Мөнххаан сумтай 93 км хоорондын зай 60 км, Зүүн талаараа Сүхбаатар /Баруун-Урт/ 30 км, хоорондын зай 80 км, Халзан сумтай 70 км, хоорондын зай 60 км, Урд талаараа Баяндэлгэр сумтай 24 км, хоорондын зай 100 км, Баруун талаараа Түвшинширээ сумтай 74 км, хоорондын зай 57 км. Хүслийн 5 уулын нэг болох “Эрдэнэжавхлант”, нутгийн шүтээн  болсон “Баянмөнх”, “Мандал” зэрэг тахилгат уул овоодтой.