Харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар Багшийн хөгжлийн ордонд зочилж, боловсролын салбарын харьяа байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзаж, ажил байдалтай танилцлаа.

Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газрын хийж хэрэгжүүлсэн ажил, дэвшүүлсэн зорилго, зорилт, тулгамдсан асуудалтай танилцаж, удирдлагуудтай санал солилцлоо.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, аливаа ажлыг маш сайн судалгаанд үндэслэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Багш мэргэшүүлэх, хөтөлбөр сайжруулах зэрэг бүх асуудалд нарийвчилсан судалгаа шинжилгээ хийхийг зөвлөлөө. Түүнчлэн боловсролын салбарыг хөгжүүлэх, хариуцсан асуудлаа шинэ шатанд гаргах зөв зүйтэй санал санаачилгыг бодлогын хүрээнд дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.