ЕБ-ын сургууль

  1. Сургуулийн түүх

1940 оны 4-р сарын 1-нд “Ардын жинхэнэ бага сургууль” нэртэй анхны бага сургууль 2 анги 60 сурагчтай байгуулагджээ. Ууган сургуулийг үүсгэн байгуулагч нь Сүхбаатарын зам нэгдлийн дарга Очирбатын Сандаг байсан ба  захирлаар  Тамжидын Шагдар ажиллаж байжээ.

1940-1968 онуудад бага сургууль байсан бол  1968 онд 160 хүүхэдтэй хичээлийн барилга баригдаж 8 жилийн дунд сургууль болж захирлаар нь Ц.Гомбожав ажиллаж байсан.

1975 оноос  нэг ээлжинд 250 хүүхэд хичээллэх хичээлийн байртай, 40 гаруй багш, ажилчидтай, 17 бүлгийн  455 сурагчтай болон сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулдаг болсон.

1990 онд  10 жилийн дунд сургууль болж 2 удаагийн төгсөлт хийсэн бөгөөд захирлаар Д.Шижирбаатар ажиллаж байсан бөгөөд 1993-1994 оны хичээлийн жилд аймгийн засаг даргын шийдвэрээр 8 жилийн дунд сургууль болсон . 1997-2012 онд сургуулийн захирлаар Г.Алтанхуяг ажиллаж байлаа.

2000 онд 340 хүүхдийн  суудалтай 2 давхар  хичээлийн байр, 2007 онд урлаг, хоол, биеийн тамирын заалны өргөтгөл ашиглалтад орсон.

  1. Танилцуулга

    Сургуулийн захирал : З.Эрдэнэчимэг –Хөдөлмөрийн хүндэт медальт

Сурагчдын тоо : 16 бүлэгт 412 сурагч

        Нийт ажиллагсад : 48

Үндсэн багш :23 , багш нарын  40% нь  тэргүүлэх болон заах аргач зэрэгтэй.

         Кабинет: Бага, дунд ангийн гэрчилгээтэй 8 кабинеттай.

Зорилго : Суралцах чадвар, сурлагын чанараа ахиулсан, зөв хандлага харилцаатай хүүхэд төлөвшүүлнэ.

Зорилт : 1. Хүндлэх, талархах соёлыг хэвшүүлэх

  1. Бүтээлчээр уншиж илэрхийлэх чадвараа ахиулах
  2. Сурах, сургах ээлтэй орчин бүрдүүлэх

        Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд:

  • Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны ивээл дор “Туслах аж ахуйд суурилсан үдийн хоол хөтөлбөрийг хөгжүүлэх нь” төсөл 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.
  • БСШУСЯ-ны “Боловсролын чанарын шинэчлэл” төслөөр   “Эгшиглэн” тэтгэлэгт хөтөлбөр  2016-2017 оны хичээлийн жилд хэрэгжиж эхэлсэн бөгөөд  6173000 төгрөгний  санхүүжилтээр 28ш үндэсний, утсан, даралтат хөгжим худалдан авч сургалтын  болон сонгон дугуйлан  үйл ажилагаандаа ашиглаж байгаа.
  • БСШУСЯ-ны “Боловсролын чанарын шинэчлэл” төслөөр
    5652000 төгрөгний 586 номыг  1-5-р ангид ангийн номын сангийн үйл ажиллагаагаар   ашиглаж байна.
  • БСШУСЯ-ны “Боловсролын чанарын шинэчлэл” төслөөр   2019-2020 оны хичээлийн жилд  “ Багшийн хөгжил сурагчийн амжилт “ тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж байна.
  • Чинаагийн Галсан Сан, Мика Монгол ТББ-н
    “Ногоон хашаа” төсөл
  • “Өсвөр үеийн шүдний өвчлөлийг бууруулахад иргэдийн оролцоо” төсөл

Ололт, амжилт :  БСУГ-ын хяналт, шинжилгээ үнэлгээгээр сүүлийн 3 жил  9-н жилийн ерөнхий боловсролын сургуулиас “Тэргүүн байр” , улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны “Хошой аварга сургууль”    , 2018 онд “ Сургалтын чанарыг эрхэмлэгч байгууллага”

Contact