ИТХ

УУЛБАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг дээшлүүлэн, иргэдийн төлөлөөллөөрөө дамжуулан нутаг дэвсгэрийнхээ иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах замаар ИТХ-ын үйл ажиллагааг тасралтгүй хангах чиглэлээр хуулинд заасан үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь сумын Хөдөлмөрчдийн депутатын хурал, сумын Ардын депутатын хурал, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж иржээ. Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсан нь орон нутгийн удирдлагын тогтолцоог шинэ бүтэцтэйгээр хуулчилж мөн онд батлагдсан “Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль” нь орон нутгийн удирдлагын эрх үүрэг, байгуулагдах, сонгогдох, томилогдох зарчмууддыг зааж өгсөн юм.

2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ардчилсан намаас -15, Монгол ардын намаас- 6 нэр дэвшигч ИТХ-н төлөөлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж, 5 ажлын хороодтой, 7 тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнтэй, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар-5, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээр Г. Бат-Эрдэнэ, С. Дугарсүрэн, П. Алтанзул, Ө. Алтанчимэг, Ч. Лхагвасүрэн, Б. Анхбаяр, Г. Чимгээ нар сонгогдон хурлын чөлөөт цагт хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ажлын хороод:

  1. Төсөв санхүү эдийн засгийн асуудал хариуцсан хороо
  2. Хүн ам зүй, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан хороо
  3. Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан хороо
  4. Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан хороо

Хууль зүй, төрийн байгуулалтын хороо

Contact