Хүүхдийн цэцэрлэг

Тус цэцэрлэг нь 1965 онд Сүхбаатарын зам” нэгдлийн хөрөнгөөр 10 хүүхэд, 3 ажилтантай байгуулагдсан ба 1973 оноос 25, 1982 оноос 50, 2002 оноос бие даасан төсөв хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2004 онд  “Тогтвортой амьжиргаа” төслийн хөрөнгөөр 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдаж 2011 онд улсын төсвөөр их засвар, өргөтгөл хийгдэж 100 хүүхэд хүлээн авах чадалтай болсон ба 2013 оноос дахин 1 бүлэг нээж одоогоор  5 бүлэгт 155 хүүхэд, 23 багш, ажилчидтайгаар сургалт үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгчээр: 1965-1968 онд Шархүүхэн

1968-1993 онуудад Г.Чимидцэрэн

1985-1986 онуудад Г.Энх-Оюун

1993-1994 онуудад Д.Мөнхжаргал

2000-2002 онуудад Р.Энхтуяа

2002-2007 онуудад Ц.Цэнджав

2007-2009 онуудад Г.Цэцэгээ нар ажиллаж байв.

Жил бүр сумын хэмжээний 2-5 насны хүүхдүүдийг СӨБ-д бүрэн хамруулах зорилгоор 2012 оноос эхлэн ЯХИС-ийн “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн “Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөр”-ийг сумандаа амжилттай хэрэгжүүлсээр ирсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд малчин өрхөд зориулсан “Ном, тоглоомын багц”-ыг жил бүр өөрсдийн санаачилгаар шинэчлэн сайжруулж, туршлагаа хөрш зэргэлдээ аймаг, орон нутгийн цэцэрлэгүүддээ түгээн дэлгэрүүлж байна.

Бүлгийн багш нарын хувьд 100% мэргэжлийн багшаар хангагдсан. Нийт багш нарын 50% нь заах аргач зэрэгтэй. БТА багш 1 ажиллаж байна.

Бага насны хүүхдийг сурч хөгжих эрүүл, аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлэх, багш, ажилчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр жил бүр олон ажлыг санаачлан зохион байгуулж ирсэн ба ажил үйлсээрээ Улсын мэргэжлийн хяналтын газрын “Батламжит цэцэрлэг“, 2004, 2006 оны ажлаараа аймгийн “Манлайлагч” цэцэрлэг, “Сумын тэргүүний байгууллага”-аар 4 удаа аймгийн БСУГ-ын ажлын үнэлгээгээр “Олны талархлыг хүлээсэн байгууллага”, “Оюун ухааныг эрхэмлэгч байгууллага”-аар тус тус шагнагдаж байсан.

БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА

  1. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг цэцэрлэг
  • Хүүхэд бүр суралцаж, мэдлэгийг бүтээж чаддаг, ахиц амжилт гаргадаг цэцэрлэг болох
  • Хүүхэд бүрийн сайн чанарыг илрүүлж, хөгжиж таатай орчинг бүрдүүлэх
  • Хүүхэд бүрийн хүсэл сонирхлыг эрхэмлэн, өөрийн зорилгоо хэрэгжүүлж чаддаг ирээдүйг бий болгох
  • Хүүхэд бүр амар тайван, аюулгүй байж, бусдад саад болохгүй амьдрах чадвартай иргэнийг бий болгох
  1. Багш, ажилчид нь эерэг хандлагатай бүтээлч ажилладаг цэцэрлэг байх
  • Багш, ажилчид хамтран хүүхэд бүрийг хөгжүүлдэг цэцэрлэг
  • Багш, ажилчид хамтран хүүхдүүдийнхээ ахиц, амжилтаар бахархдаг цэцэрлэг
  • Сэргэлэн, авхаалжтай, эрүүл өсч хөгжих орчинтой цэцэрлэг
  1. Эцэг эх, олон нийттэй хамтран ажилладаг цэцэрлэг
  • Эцэг эх, иргэд олон нийтийн итгэлийг хүлээж, эелдэг сайхан харилцаа тогтоодог цэцэрлэг
  • Цэцэрлэг, орон нутаг, гэр бүлийнхэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, харилцан ойлголцож, хамтдаа хүүхдээ хөгжүүлдэг цэцэрлэг
  • Цэцэрлэгийн түүх, уламжлал, эерэг сайн талаа бусдад түгээдэг цэцэрлэг

Contact

  • 99642797
  • Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Цэцэрлэг

Gallery