Эрүүл мэндийн төв

УУЛБАЯН СУМЫН ЭМТӨВИЙН ТҮҮХЭН ТОВЧОО

Үндсэн үүрэг чиглэл:

Сумын ард иргэдэд Нийгмийн эрүүл мэндийг болон Эмнэлгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй, хурдан шуурхай үзүүлж ажиллахад оршино,

Тус эмнэлэг нь Анх 1932 онд бага эмч Шовх шарав, сувилагч Чогдов, Жавчиг, галч асрагчийн хамт ажиллаж эхэлжээ.

  1. 1932 онд Шарав нь эх баригч, сувилагчыг хавсран хийж байсан бөгөөд 1936 онд түүхий тоосгоор барьсан 1 өрөө байшинд орж ажилласан. 1938 оноос эмч Дамдин, сувилагчаар Чогдов, Жунай нар сувилагчаар ажиллаж байв.

 

  • 1958-1962 онд эмч Өлзийхутаг, Ч.Дугарсүрэн
  • 1962-1970 онд О.Цэнд, Ж.Олзбаяр
  • 1972 оноос Их эмч Сумъяа, бага эмч Я.Нэргүй
  • 1974-1989 онд Их эмч Ө.Дугарсүрэн /эрхлэгчээр/
  • 1989-1992 онд Их эмч Ц.Жаргалсайхан, М.Энхтуяа
  • 1992-1998 онд С.Улаанхүү /эрхлэгчээр/
  • 1999 онд Баатар /Эрхлэгчээр/
  • 2000-2014 онд И.Лантуубаатар их эмч /эрхлэгчээр/
  • 2014-2015 онд Урангоо их эмч /эрхлэгчээр/
  • 2015-2017 онд Н.Оюунбат их эмч /эрхлэгчээр/
  • 2017 оноос одоог хүртэл Ц.Дайчинбат их эмч /эрхлэгчээр/ ажиллаж байна.

Одоогоор ажиллаж байгаа орон тоо нь

  • Эрхлэгч ихэмч-1
  • Их эмч-1
  • Бага эмч-3 / багийн эмч нар/
  • Эх баригч бага эмч-1
  • Дүнбүртгэгч-1
  • Сувилагч-5
  • Туслах сувилагч-3
  • Жолооч-3
  • Тогооч-1
  • Лоберант-1
  • Нярав-1
  • Нягтлан бодогч-1
  • Галч-3  нийт 24 хүний бүтэцтэй ажиллаж байна.