МОНХОРЫН ОЮУНЧИМЭГ

Санхүүгийн албаны дарга

Төрийн албан тушаалын ангилал: Төрийн захиргааны албан тушаал

Чиг үүрэг: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

  1. Сумын санхүүгийн албаны үндсэн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, санхүү эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, төсвийн ерөнхийлөн захирагчийн төслийн төсөл, худалдан авах ажиллагаа, зээл тусламжийн хэрэгжилт, орон нутгийн өмч хөрөнгө, төсвийн тодотголын төслийг боловсруулан хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэн тайлагнах;
  2. Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар болон аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын үйл ажиллагааныы хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах, ажилтан албан хаагчдыг мэдээллээр хангах;
  3. Сумын татварын орлогын төлөвлөгөөг хянан гүйцэтгэлийг хангуулж, орон нутгийн байгууллагуудын санхүүжилтийг батлагдсан төсөвт багтаан хуваарилж, зарцуулалтыг хянан баталгаажуулах;
  4. Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллах;