БИДНИЙ ТУХАЙ

1942 онд Сүхбаатар аймаг байгуулагдах үед Хэнтий аймгаас салж, тус аймгийн харъяанд орж Уулбаян сум гэж нэрлэгдэх болсон бөгөөд тус сум нь 494515 га нутаг дэвсгэртэй. Баян, Жаргалант, Тэгш, Жавхлант, Дэлгэр гэсэн 5 багийн 901 өрх, 2976 хүн ам амьдарч байна.

Далайн түвшнгээс дээш 1120 м өргөгдсөн. Газар нутгийн хувьд тал хээрийн бүсэд хамрагддаг, намхан гүвээ толгодтой. Чулуурхаг, бударгана, хужир, мараа бүхий уулын хүрэн хөрсний хэв шинж тархсан. Бэлчээрийн ургамалд хазаар өвс, хялгана, таана хөмүүл зонхилдог. Нутгийн хөрсөнд поли металл, жонш, төмрийн хүдэр, уран нүүрс зэрэг эрдэс баялагийн илэрцтэй.