Төрийн үйлчилгээг өрх бүрт уриан дор ажлын хэсэг ажиллаж эхэллээ

Цар тахлын улмаас сүүлийн 2 жил зохион байгуулаагүй Төрийн үйлчилгээг малчны хотонд уриан дор төрийн үйлчилгээг өрх бүрт хүргэх зорилго бүхий багийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг / НД-ын байцаагч, багийн эмч, e-mongolia хариуцсан ажилтан/ Баян багт 6 хоног ажиллаж, дараах үйлчилгээнүүдийг үзүүллээ.

  • Аравтын систем, түүний зохион байгуулалт
  • И-монголиа цахим төрийн үйлчилгээ
  • 2023 онд ОНХС-аар хийх ажлын санал асуулга
  • Эрүүл мэнд ба сайн дурын даатгал
  • Малын тоо толгойн албан татвар
  • Иргэний улсын бүртгэл
  • Малын үржлүүлэг, угаалга, ээмэгжүүлэлт
  • Газрын цахим систем
  • Хоршоо хөгжүүлэх сан
  • Бэлчээр ашиглалтын журам
  • Иргэдээс дараах нийтлэг саналуудыг дэвшүүлж байна. Үүнд:
  • 1. Бэлчээрт гүний худаг гаргах
  • Хуц, ухны хариулгыг цэгцлэх
  • Гадны айл өрхийг шилжүүлэх
  • Хилийн цэсийн маргааныг шийдвэрлэх
  • Үр дүн: Баян багийн 104 өрхөд дээрх үйлчилгээнүүдийг үзүүлж, малчдад тулгамдсан асуудлыг сонсож, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа. Малчид маань төрийн үйлилгээний цахим системийн тухай мэдээлэл авч, E-Mongolia апплейкшинг гар утсандаа суулгаж, цахим иргэн боллоо.