Цаг үе

Сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны А/52 дугаар захирамж гарлаа

  1. Тус захирамжаар:
  2. Сумаас орох, гарах хөдөлгөөнийг 2021.04.25-ны өдрийн 00:00 цагаас 2021.05.08-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарлах.
  3. Коронавируст халдварын тархалтыг хумих, вакцинжуулалтын бэлэн байдлыг хангах
  4. Хүнс, эмийн сангийн хүргэлтийг зохион байгуулж ажиллах
  5. Хүнс, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, хомсдол үүсгэхгүй байхыг худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт үүрэг болгов.
  6. 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баруун-Урт сумаас иргэдийг нэвтрүүлэх, гэрийн ажиглалтад авч хяналт арга хэмжээ авч ажиллах
  7. Төрийн байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай, айл өрхийн ариун цэврийн байгууламжийг халдваргүйжүүлэх арга хэмжээ авах
  8. Шатахууныг тэгш багаас бусад хөдөөгийн малчид иргэдэд хуваарийн дагуу цагийн хязгаарлалттай олгох
  9. Бүх төрлийн архи, согтууруулах ундааг хорио цээрийн дэглэмийн хугацаанд хориглох
  10. Багийн Засаг дарга нар Засгийн газрын тогтоол, Аймгийн Засаг даргын захирамжийг иргэд, малчдад хүргэх, сурталчлан таниулж ажиллах
  11. Хөдөлгөөнт эргүүл, постыг нэгдсэн удирдлагаар хангах зэрэг ажлуудыг хийх шийдвэр гарлаа.