ИТХурал

Byadmin

9 сар 1, 2020

УУЛБАЯН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг дээшлүүлэн, иргэдийн төлөлөөллөөрөө дамжуулан нутаг дэвсгэрийнхээ иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах замаар ИТХ-ын үйл ажиллагааг тасралтгүй хангах чиглэлээр хуулинд заасан үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь сумын Хөдөлмөрчдийн депутатын хурал, сумын Ардын депутатын хурал, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж иржээ. Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсан нь орон нутгийн удирдлагын тогтолцоог шинэ бүтэцтэйгээр хуулчилж мөн онд батлагдсан “Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль” нь орон нутгийн удирдлагын эрх үүрэг, байгуулагдах, сонгогдох, томилогдох зарчмууддыг зааж өгсөн юм.

2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ардчилсан намаас -8, Монгол ардын намаас- 13 нэр дэвшигч нийт 21 нэр дэвшигчид ИТХ-н төлөөлөгчөөр сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Үүнээс Ажлын хороо-3, Тэргүүлэгчид-7, багийн ИНХ-ын дарга нар-5, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга-1, Хурлын хэвлэл мэдээллийн ажилтан-1 гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээр Р. Анхбаяр, Ж.Нэргүй, Р.Анхбаатар, Д.Баярсайхан, Э.Нандинцэцэг, Ц.Эрдэнэмөнх, О.Дамдинсүрэн  нар сонгогдон хурлын чөлөөт цагт хуульд заасан бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ажлын хороод:

  1. Төсөв санхүү эдийн засгийн асуудал хариуцсан хороо
  2. Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан хороо
  3. Хууль зүй, төрийн байгуулалтын хороо

Хорооны чиг үүрэг, бүрэн эрх:

  • Хурлын хуралдааны дэгд заасны дагуу Хороо нь Хурлын хуралдаанд тодорхой асуудлыг санаачлан боловсруулж оруулах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, түүнчлэн эрхлэх асуудлынхаа хүрээнд Хурлын хяналтыгхэрэгжүүлэх нийтлэг чиг үүрэгтэй байна.
  • Хорооны хуралдаанаар Засаг дарга, түүний Тамгын газар, харьяа байгууллагын удирдлагын тайлан, мэдээллийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
  • Хурлын болон тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар болон хууль, бусад шийдвэрийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, санал, дүгнэлт, баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох;
  • Хурлын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор дагнасан болон холимог бүрэлдэхүүнтэй хяналт, шалгалтын хэсэг байгуулж ажиллуулах;
  • Хууль, бусад шийдвэрийн хэлэлцэх асуудлын талаар санал, дүгнэлт гаргахад туслалцаа авах, мэргэжлийн байгууллага болон олон нийтээс санал авах зорилгоор шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулах;

By admin