Төрийн албан тушаалын ангилал: Төрийн улс төрийн албан тушаал

Бүрэн эрх: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Төр, засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  2. Хадлан, тэжээл бэлтгэх, отор нүүдэл, мал, амьтны халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, ноос ноолуур авах, хашаа саравч барих, худаг ус гаргах, тариа ногоо тарих, хураах, өвөлжилтийн бэлтгэл хангах, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого явуулах зэрэг цаг үеийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авах;
  3. Хүн амын эрүүл мэндийн байдалд ажиглалт хийж, өвчтэй хүмүүсийг эмчлүүлэх, сувилуулах, эмнэлгийн яаралтай тусламжийг цаг тухайд нь үзүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
  4. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад орон нутгийн нөөц бололцоог илрүүлж ашиглах ажлыг зохион байгуулах, энэ талаар иргэдээс гаргасан санаачилгыг дэмжих;
  5. Хүн амын боловсролын түвшинг судлах, сургуулийн өмнөх насны хүүхдийг бүртгэж тухайн жилд нь сургуульд оруулах, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах;
  6. Шаардлагатай иргэдийг асрамжийн болон халамжийн үйлчилгээнд хамруулах саналыг хууль тогтоомжийн дагуу сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
  7. Нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судлах;
  8. Статистикийн мэдээллийг зохих журмын дагуу гаргах;

By erdenekhuu

Admin