Төрийн албан тушаалтан ангилал: Захиргааны албан тушаал

Чиг үүрэг:  Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нийтлэг үүргээс гадна Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасан дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

  1. .Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, түүний хадгалалт, хамгаалалт болон найдвартай байдлыг хангах;
  2. Улсын бүртгэлийн талаарх мэдээлэл, лавлагааг иргэн, хуулийн этгээдэд хуульд заасны дагуу гаргаж өгөх
  3. Улсын бүртгэлийн үйл ажиллагааны тайлан, мэдээг гаргах, хуульд заасны дагуу мэдээлэх;
  4. Улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх;
  5. Улсын бүртгэлтэй холбоотой төрийн болон албаны нууц, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх;
  6. Шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах;

By admin