Төрийн албан тушаалын ангилал: Төрийн тусгай албан тушаал

Чиг үүрэг: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нийтлэг үүргээс гадна Цагдаагийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан дараах үүрэг хүлээнэ.Үүнд:

  1. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх
  2.  Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэхдээ холбогдох хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ;
  3. Хуульд заасан тохиолдолд удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр хувийн болон албаны ажлаар гадаад улсад зорчихгүй байх;
  4. Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд хуульд нийцсэн мэдэгдэл, шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавина.

By erdenekhuu

Admin