Төрийн албан тушаалын ангилал: Төрийн захиргааны албан тушаал

Бүрэн эрх: Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэг болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дэх хэсэгт заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Мал, амьтны халдварт өвчин тараах, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй мал, амьтныг зах зээлд нийлүүлэхийг хориглох, хорио цээрийн хяналтад оруулах, шаардлагатай тохиолдолд устгах;
  2. Мал, амьтны халдварт өвчин тараах, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй малын гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд зах зээлд нийлүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг таслан зогсоох, шаардлагатай тохиолдолд татан авч халдваргүйтгэх, эсхүл устгах;
  3. Малын эмчийн итгэмжлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, шийдвэрлүүлэх;

Чиг үүрэг: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нийтлэг үүрэг  үүрэг хүлээнэ. Үүнд:

  1. .Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэх мэт.

By erdenekhuu

Admin