Төрийн албан тушаалын ангилал: Төрийн улс төрийн албан тушаал

Сумын Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн.

Бүрэн эрх:  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан нийтлэг бүрэн эрхээс гадна мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  1.  Хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах;
  2. Баг, хорооны Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах;
  3. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх;
  4. Эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох;
  5. Албан татвар, төлбөр, хураамж хураах, зохих төсөвт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх арга хэмжээ авах;
  6. Нутаг дэвсгэрийнхээ үйлчилгээний байгууллагуудын эрүүл ахуй, ариун цэврийн байдалд хяналт тавьж, үйлчилгээний цагийн хуваарь тогтоох;
  7. Хот, тосгоны иргэдийг цэвэр усаар хангах, хог хаягдал, бохир ус зайлуулах, цэвэрлэх, мод, бут, сөөг, жимсний мод тарьж ургуулах, тохижуулах, гудамж талбайг гэрэлтүүлэх, үер усны хамгаалалт, далан суваг барих арга хэмжээ авах, түүнчлэн харьяалах нутаг дэвсгэрт нь барилга байгууламж барих, зам, холбооны шугам өөрчлөхөд оршин суугчдын санал авч шийдвэрлэх;

By admin