Төрийн албан тушаалын ангилал: Төрийн захиргааны албан тушаал

Сумын Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байна.

Чиг үүрэг: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нийтлэг үүргээс гадна Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

  1. Хууль тогтоомж, хөгжлийн бодлого, стратеги зорилт, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж, хяналт тавих;
  2. Орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, мэргэшил арга зүйн удирдлагаар хангах;
  3. Хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
  4. Тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, хяналт тавих;
  5. Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг;

By admin