Төрийн албан тушаалын ангилал: Төрийн захиргааны албан тушаал

Чиг үүрэг:  Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нийтлэг үүргээс гадна Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан дараах эрх хэмжээтэй байна. Үүнд:

  1. Сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах;
  2. Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;
  3. Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх;
  4. Газрын мэдээллийн санг эрхлэх;
  5. Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах;
  6. .Газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.

By admin