Төрийн албан тушаалын ангилал: Төрийн асуух албан тушаал

Чиг үүрэг: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нийтлэг үүргээс гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг болон 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

  1. Байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх;
  2. Хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчинд учирч болзошгүй аюулаас сэргийлэх, байгалийн баялгийг хамгаалах арга хэмжээ авах;
  3. Хууль тогтоомжид заасан тохиолдолд байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгох;
  4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн дагуу тухайн баялгийг ашиглах газрыг зааж өгөх, хяналт тавих;
  5. Хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах;
  6. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул гарсан даруйд зохих шатны Засаг даргад мэдээлж, хор уршгийг арилгах арга хэмжээ авах;

By erdenekhuu

Admin