Төрийн албан тушаалын ангилал: Төрийн үйлчилгээний албан тушаал

Чиг үүрэг:  Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан дараах үүрэг хүлээнэ.Үүнд:

  1. Гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах;
  2. Шаардлагатай хүний бичиг баримтыг шалгаж, оршин суугаа газрын хаягийг тогтоох;
  3. Хэв журам сахих талаар иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих;
  4. Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, хуульд заасан бол зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл оногдуулах;
  5. Хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах;
  6. Нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох;
  7. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, энэ хуулийн 51.1.1, 51.1.3, 51.1.4, 51.1.5-д заасан нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх.

By erdenekhuu

Admin